Мэдээ

АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Мэдээ
Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмын Үндэсний их сурын харваанд түрүүлсэн Дэлгэрцогт сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач спортын мастер, аймгийн онч харваач Баасангийн Иш-Ёндон, Эрдэнэдалай сумын уугуул "Мэргэн зэв" багийн харваач спортын мастер Баатарын Уртнасан нарт аймгийн мэргэн цол олголоо.
Энэ жилийн баяр наадмын Үндэсний сурын харваанд Говь - Алтай, Дорноговь, Улаабаатар, Дундговь аймгийн нийт 64 харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Эрэгтэй сурын харваанд
1-байр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач спортын мастер, аймгийн Онч харваач Баасангийн Иш-Ёндон
2-р байр Говь Алтай аймгийн уугуул "Засагт хан" клубын харваач спортын мастер Сономжавын Гончиг
3-р байр Дундговь аймгийн Хулд сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач спортын мастер, аймгийн мэргэн Наранцэцэгийн Эрдэнэбаатар
4-р байр Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач аймгийн тод харваач Цэндийн Мөнхбат
5-р байр Дундговь аймгийн Хулд сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач спортын мастер Даваадоржийн Мөнхцоож
Эмэгтэй харваанд
1-р байр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул "Мэргэн зэв" багийн харваач спортын мастер Баатарын Уртнасан
2-р байр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач спортын дэд мастер, аймгийн тод харваач Отгонсугирын Уугансансар
3-р байр Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул "Онч мэргэн" багийн харваач аймгийн Онч харваач Өсөхжаргалын Бямбасүрэн
4-р байр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Хүнсний манлай үйлдвэр Мандалговь хүнс ХХК-ийн Цахиур багийн харваач спортын мастер Болдбаатарын Учрал
5-р байр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул "Есүхэй мэргэн" клуб, Хилчин спорт хорооны харваач аймгийн Гоц харваач Бат-Эрдэнийн Мөнхжин
Хүүхдийн эрэгтэй харваанд
1-р байр Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Чулуунжавын Өрнөлт
2-р байр Эрдэнэдалай сумын ЕБС-ын сурагч Мөнхбаярын Төгөлдөр
3-р байр Сайнцагаан сумын харваач н.Төмөр
4-р байр Дэлгэрцогт сумын ЕБС-ийн сурагч Нандин-Итгэлийн Нямбилэг
5-р байр Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Эрдэнэцогтын Энхмэнд
Эмэгтэй харваанд
1-р байр Сайнцагаан сумын ЭДЦС-ийн сурагч Анхбаярын Монголжин
2-р байр Гурвансайхан сумын ЕБС-ийн сурагч Батсугирын Намуунжаргал
3-р байр Дэлгэрцогт сумын ЕБС-ийн сурагч Доржготовын Минжинсор
4-р байр Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Мөнхбаярын Үжин
5-р байр Дэлгэрхангай сумын ЕБС-ийн сурагч Ганбаатарын Сувд нар цэц мэргэн харваж шагнал хүртлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.