Мэдээ

Түүхэн замнал

МУУГД А.ДОРЖСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ДУНДГОВЬ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР


1942-1947 он хүртэл аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэд биеийн тамирын зөвлөл ажиллаж байв.

        Сайд нарын зөвлөлийн 19-р тогтоолын үндсэн дээр аймгийн яамны тэргүүлэгчдийн 64-р тогтоол гарч 1947 оны 12 дугаар сарын 23-нд аймгийн ХЗЭ-ийн хороонд харъяалагдаж байсан биеийн тамирын зөвлөлийг аймгийн гүйцэтгэх захиргааны дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороо болгон өөрчлөлт өргөтгөжээ.

        1960 ОНЫ 3 дугаар сард Биеийн тамир, спортын нийгэмлэг болж дарга, дасгалжуулагчтай 13 үүр, 2 зөвлөлтэйгээр олон нийтийн байгууллага болж байгуулагдсан юм.

        1979 оны 2 дугаар сарын 5-нд Сайд нарын зөвлөлийн 47-р тогтоол гарч уг тогтоолын дагуу их хурлын зарлиг 1979.2.7-нд гарсан байдаг. Энэ үед буюу 2 дугаар сарын 8-нд Сайд нарын зөвлөлийн №43 тоот шийдвэрээр Сайд нарын зөвлөлийн дэргэд “Залуучууд спортын хороо” гэж нэрийг нь өөрчлөн байгуулж, залуучуудын байгууллагатай хамтран ажиллуулах болсон.

        1994 оны 1 дүгээр сарын 28-ны №25 тоот тогтоолоор Залуучууд спортын хороогоо татан буулгаж, төрийн захиргааны зарим чиг үүргийг МҮОХ-нд гэрээгээр хариуцуулах болж аймгийн БТСХороо болгон нэрийг нь өөрчилсөн байдаг.

         Түүнээс хойш дахин 2007-2011 онд Биеийн тамир, спортын газар, 2011-2015 онд Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар, 2015 оноос Биеийн тамир, спортын газар гэсэн нэртэй болсон.

         2019 оноос эхлэн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан 15 ажилтны орон тоотойгоор аймгийн Цэнгэлдэх хүрээлэн, Гурвансайхан сумын спорт заал, Эрдэнэдалай сумын спорт заал зэрэг объектуудыг хариуцан удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Жилд 8-9 төрлийн секц хичээллүүлж, жилдээ аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 15 орчим төрлөөр зохион байгуулж үүний зэрэгцээ тэмдэглэлт ойн баяр, нэрэмжит тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд хамтран зохион байгуулж тамирчид, улс, бүс, олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.