Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА
Мэдээ

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн 03 сарын 14-ны зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг гол зорилго бол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Цэрэг-Эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгах, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгохын зэрэгцээ Монгол Улсын Батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчлах, мэдээлэл танилцуулгыг хүргэх, эр цэргийн алба хаах хүсэл сонирхлыг төрүүлэхэд оршино.

Тус тэмцээнд :

Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Хүмүүнлэг сургууль, Мандал сургууль, Цэгц билиг, Полтехникийн коллеж, Эрдэнэдалай сумын сургууль зэрэг 7 тасгийн нийт -93 сурагчид оролцлоо.

ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙРАНД:

Дундговь аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Цэрэг-Спортын “Дөл” цогцолбор тэмцээнд оролцож хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвар, мэдлэг оюунаа сорин тэмцээний нэгдсэн дүнгээрээ:

“Тэргүүн” байранд ЕБС-ын “Хүмүүнлэг” сургуулийн Ц.Доржсүрэн захирагчтай “Барс” тасаг, “Дэд” байранд ЕБС-ын “Цэгц билэг” сургуулийн Г.Гантулга захирагчтай “Ирвэс” тасаг;

“Гутгаар” байранд ЕБС-ын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн М.Одгэрэл захирагчтай тасгууд нийлбэр дүнгээрээ эхний 3 байрт шалгарчээ.

ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” цогцолбор тэмцээнийг Аймгийн засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Онцгой байдлын газар, ГХБХБГазар, 278 дугаар байгууламж, зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулаж явууллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.