Мэдээ

2023 оны ААШ шагайн харвааны тэмцээн

2023 оны ААШ шагайн харвааны тэмцээн
Мэдээ

2023 оны ААШ шагайн харвааны тэмцээн 2023 оны 04 сарын 8-9 ны хооронд БТСГ-н зааланд болж амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд Дундговь аймаг, сумдын насанд хүрэгчдийн хурууны 16 баг ахмадын хурууны 6 баг, өсвөрийн 5 баг, ахмадийн чавхны 10 баг, нийт 37 багийн 300 гаран харваачид цэц мэргэнээ уралдууллаа. Тэмцээнд улсын цолтой 22, аймгийн цолтой 36, өсвөрийн 32 харваачид оролцлоо. Тэмцээний хамгийн хамгийн өндөр настай харваач 86 настай Дундговь аймгийн Хулд сумын харъяат Монгол улсын харьшгүй мэргэн Ц.Жинлэн, хамгийн залуу харваач 8 настай Дундговь аймгийн Дэрэн сумын өсвөрийн харваач Б.Хаш-Эрдэнэ нар оролцлоо. тэмцээний нээлтийн арга хэмжээнд АЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир үг хэлж харваачдад амжилт хүслээ.

Хурууны багийн харваа төрөлд

v 1-р байр Дундговь аймаг Говь-Угтаал сумын харъяат Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтайНайманбаг

v 2-р байр Дундговь аймаг Адаацаг сумын харъяат МУМ Ц.Отгонбаяр ахлагчтайБүрдбаг

v 3-р байр Дундговь аймаг Дэрэн сумын харъяат АГМ Л.Амартүвшин ахлагчтай баг

Хувийн цуваа харваанд

v 1-р байр Говь-Угтаал сумын харъяат АГМ Б.Доржжигжид /Найман баг/

v 2-р байр Сайнцагаан сумын харъяат залуу харваач Б.Есөнжин-Эрдэнэбаатар

v 3-р байр Сайхан-Овоо сумын харъяат МУМ Б.Нямсүрэн

Өсвөрийн багийн харваа

v 1-р байр Дэрэн сумын харъяат Д.Насанбат

v 2-р байр Сайхан-Овоо сумын харъяат Баянмөнх

v 3-р байр Дэрэн сумын харъяат Б.Хаш-Эрдэнэ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.