Дундговь аймаг нь 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил" болгон зарлаж, нийт иргэд, хүүхэд багачуудын бүх талын боловсролыг дээшлүүлж, хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллүүлэн амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхийг зорьж байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хүүхэд, багачуудын дунд “Бочигийн аймгийн аварга шалгаруулах” тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоотой хамтран зохион байгууллаа.
“ Бочи” тэмцээнд 2 насны ангиллаар нийт 14 тамирчин оролцлоо.
“Бочи”- ийг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 6-10 насны ангилалд 2б ангийн сурагч Э. Ганхуяг 2-р байр ,2а ангийн сурагч Э. Сайнбаяр 3-р байр ,
11-15 насны ангилалд 9а ангийн сурагч Х. Баянбилэг 1-р байр , 8в ангийн сурагч У. Энхтөр 2-р байр , 6а ангийн сурагч М. Цэрэннадмид 3-р байр , 9а ангийн сурагч Б. Шинэбаяр тусгай байранд шалгарсан амжилтуудыг үзүүллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.