2023 оныг Дундговь аймгийн ЗДТГ-аас “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил болгон зарласантай холбоотой Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ-ийн санаачилгаар бүтээлч сэтгэлгээ, оюуны өндөр чадвартай иргэнийг бэлдэх зорилготой “Шатар” хөтөлбөр боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 23 тоот тогтоолоор батлуулж шат дараалсан олон ажил арга хэмжээ зохион байгуулж иргэдийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг нь аймгийн засаг дарга Ц.Мөнхбатын ивээл дор зохион байгуулж байгаа шатрын 2023 оны аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн 8 насны ангиллаар тэмцээн болж байна.
2023 оны аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээж аймгийн засаг даргын орлогч М.Анхбаяр , Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн С.Цолмон нар оролцож Засаг даргын орлогч тэмцээнд оролцож байгаа шатарчдад спортын өндөр амжилт гарахыг хүсэн ерөөлөө. Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд спортын мастер-1, дэд мастер-2, улсын шүүгч-1, 7 сум, 12 байгууллага, аж ахуйн нэгжийн насанд хүрэгчид, өсвөр үеийн нийт 183 шатарчид оролцсон.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.