Мэдээ

Дундговь аймгийн Спортын мастер Ш.БАЛЖИННЯМ-н нэрэмжит "Футзалны" аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Дундговь аймгийн  Спортын мастер Ш.БАЛЖИННЯМ-н нэрэмжит  "Футзалны" аймгийн аварга шалгаруулах тэмцээн
Мэдээ

Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн хөлбөмбөгийн холбоотой хамтран Эрүүлийг Хамгаалахын гавъяат ажилтан, Спортын мастер Ш.БАЛЖИННЯМ-н нэрэмжит х "Футзалны" аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

1. Сайнцагаан сумын ЗДТГазар

2. Дундговь аймгийн Онцгой байдлын газар

3. Дундговь аймгийн Цагдаагийн газар

4. Дундговь аймгийн ГХБХБГазар

5. Дундговь аймгийн Төрийн банк

6. Дундговь аймгийн Хаан банк

7. Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын 56 тамирчид тус тус оролцсоноос

- Тэргүүн байр Г.Нямсүрэн ахлагчтай Дундговь аймгийн Төрийн банк өргөмжлөл мөнгөн шагнал /300000/

- Дэд байрыг У.Цэвэгмэд ахлагчтай Дундговь аймгийн Хаан банк өргөмжлөл мөнгөн шагнал /250000/

- Гутгаар байрыг Ч.Нацагдорж ахлагчтай Дундговь аймгийн Онцгой байдлын газар өргөмжлөл мөнгөн шагнал /200000/ тус эзэллээ.

Футзалны тэмцээний Шилдэг тоглогчоор Дундговь аймгийн Хаан банкны эдийн засагч Ж.Жасрай

Шилдэг хагас хамгаалагчаар Дундговь аймгийн аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч Ч.Нацагдорж

Шилдэг хаалгачаар Дундговь аймгийн Хаан банкны ажилтан Т.Баасанжав нар тодорлоо.

Тэмцээнийг Аймгийн Засаг даргын орлогч, Дундговь аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн М.Анхбаяр нээж ахмад тамирчин Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан, Спортын мастер Ш.Балжинням, ахмад тамирчин Ц.Ганболд, Дундговь аймгийн БТСГазарын ахлах мэргэжилтэн Б.Дашбилэг

нар тэмцээнд оролцож буй нийт тамирчдад сэтгэгдлийн үгээ хэллээ.

Мөн тэмцээний нээлтийн үеэр Дундговь аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн М.Анхбаяр спортын мастер ахмад тамирчин Ш.Балжинням болон Улаанбаатар хотоос ирсэн шүүгч Б.Гомбо-Очир нарт хүндтгэл үзүүллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.