Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2023

ДУНДГОВЬ АЙМГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2023
Мэдээ

Аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран 2023 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 26 багийн 200 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Эрдэнэс селвер ресурс ХХК" болон орон нутаг хариуцсан захирал Ж.Мөнхчулуун, Гурвансайхан сумын засаг дарга Э.Адъяабаатар, "Зоогийн өндөр ХХК" захирал Б.Өлзийбаяр тэмцээний шилдэг тоглогчдыг, Ц.Эрдэнэсүрэн шилдэг дасгалжуулагчын шагналыг ивээн тэтгэж хамтран ажиллаа.

Тэмцээнд эрэгтэй

1-байр И.Норжинянгиг дасгалжуулагчтай ОБГ баг

2-р байр Ишгэн ахлагчтай "Говь менириал майнинг" баг

3-р байр Б.Цэнгүүн эзэнтэй О.Буянтогтох Г.Анхбаяр дасгалжуулагчтай Хишиг баг

Эмэгтэй

1-р байр Б.Бадмаараг ахлагчтай UCONN баг

2-р байр О.Буянтогтох Э.Нарангэрэл дасгалжуулагчтай Э.Сарангуа ахлагчтай өсвөрийн шигшээ баг

3-р байр Б.Өнөболд дасгалжуулагчтай И.Норжинянгиг ахлагчтай "Өнө мөнх хайрхан ХХК" баг тус тус эзэллээ.

-шилдэг эрэгтэй тоглогчоор- ОБГ багийн тамирчин Баттөр

-шилдэг эмэгтэй тоглогчоор - UCONN багийн тамирчин Б.Бадмаараг

- шилдэг дасгалжуулагчаар ОБГ багийн дасгалжуулагч И.Норжинянгиг шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд БТСГ-ын дарга А.Отгонбаатар Аймгийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Гантогтох тэргүүлэгч зоогийн өндөр ХХК-ний захирал Б.Өлзийбаяр, ХХҮХ-ийн дарга Г.Хишигдаваа, Ч.Адъяабазар, Ц.Эрдэнэсүрэн нар шагнал гардуулж баг тамирчдад баяр хүргэлээ. Тэмцээнийг хатран зохион байгуулж ивээн тэтгэж оролцсон хүмүүсдээ баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.