Мэдээ

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аян хаалтын үйл ажиллагаа

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ"  аян хаалтын үйл ажиллагаа
Мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН САНААЧИЛГААР “ ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ " аяны хүрээнд Дундговь аймаг нэгдэж 2022 оны 02 дугаар сарын 16 аас 2022 оны 05 дугаар сарын 28 ныг хүртэлх хугацаанд нийт 74 өдрийн турш өглөөний 06:30 цагаас өглөөний дасгалд хамрагдлаа.
Аймгийн хэмжээнд “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд 15 сумын нийт-7461 иргэн давхардсан тоогоор хамрагдсан.
Байгууллага, аж ахуй нэгж, клубийн нийт -12632 иргэн давхардсан тоогоор хамрагдсан.
Өглөөний алхалт, гүйлт, дасгал, дугуй, бясалгал, хийн дасгал, цахим арга хэмжээнд нийт – 14086 иргэн давхардсан тоогоор хамрагдаж аймгийн хэмжээнд “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд нийт -34179 иргэн давхардсан тоогоор хамрагдсан байна.
“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд идэвхтэй оролцсон байгууллага, сум, иргэнийг шагнаж урамшууллаа.
Байр эзэлсэн сумаар
1-р байр - Баянжаргалан сумын хамт олон
2-р байр - Хулд сумын хамт олон
3-р байр – Луус сумын хамт олон
Байгууллагаар
1-р байр - Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв
2-р байр - 4-р цэцэрлэг
3-р байр – 7-р цэцэрлэг
Иргэнээр
1-р байр - З.Алимцэцэг
2-р байр - А.Хатантөмөр
3-р байр – О.Сэргэлэн нар
Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны талархлын бичгийг идэхтэй оролцсон сум, байгууллага,клуб, иргэдэд гардууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.